“Nasdaq” бирж АНУ-ын блокчэйн болон крипто зах зээлийн дата өгөгдлийн компани болох Brave New Coin (BNC)-аас гаргадаг криптовалютын үнийн хоёр индексийг бүртгэж байгаагаа 2-р сарын 26-нд баталгаажуулан мэдэгдлээ.
Анх энэ сарын эхээр BNC-ийн Bitcoin Liquid Index (BLX) болон Ethereum Liquid Index (ELX)-ийн нэгтгэл шинэ датаг өөрийн харилцагчдадаа зориулж “Nasdaq”-ийн Global Index Data үйлчилгээ (GIDS)-г ашиглан гаргана гэдгээ зарлаж байсан.
Энэ үйл явдал нь BNC-ийн Ripple (XRP)-ийн үнийг тодорхойлох бие даасан индексийг танилцуулах төлөвлөгөөнөөс өмнө нь боллоо. Ripple-ийг АНУ-ын криптовалютын бирж болох “Coinbase Pro” дээр Мягмар гарагт бүртгэж, гаргасан боловч “Nasdaq” дээр хөгжүүлэлтийн сүүлийн шатандаа байгаа Ripple-ийн индексийг “Nasdaq” гаргах эсэх нь тодорхойгүй байна.
“LX [Liquid Index буюу тухайн ханш дээрх хөрвөх чадварыг харуулах] програм нь криптографт суурилсан хөрөнгүүдийн түргэн хөрвөх чадварын хувьд тодорхой үнийг тогтоох хэрэгцээнээс бий болсон бөгөөд анх энэ програмыг эхлүүлсэн 2015 оноос илүү өнөөдөр хэрэгцээ их байна” гэж BNC-ийн Гүйцэтгэх захирал Fran Strajnar хэлжээ.
“Cointelegraph”-д нийтэлснээр, “Nasdaq”-ийн криптовалютад суурилсан технологижсон бүтээгдэхүүнүүдийн багц нь мэдэгдэхүйцээр өсөн нэмэгдэж байгааг харж болно гэжээ.
Ялангуяа, уг компани нь нийт долоон бирж тухайн компанийн зах зээлийн мониторингийн програмыг хэрэглэж байгааг өнгөрсөн сард мэдэгдсэн ба энэ програм нь зах зээлийн хууль бус үйл ажиллагааг захиалгын сангаар дамжуулан олоход тусалдаг аж.
Мөн “Nasdaq”-ийн Гүйцэтгэх захирал Adena Friedman урт хугацаандаа криптовалютын салбарын үйлдвэрлэл үйлчилгээ нь илүү бат бөх болно гэдэгт итгэлтэй байгаа олон нийтийн өмнө онцолжээ.