BARCLAYS-bank -2019

“BARCLAYS” банк 2021 онд Фэйсбүүкыг давсан олон тэрбумын орлоготой болно гэв

Barclays банкны шинжээч “Ross Sandler” харилцагчдад хүргэдэг мэдээлэлдээ криптовалют нь өнгөрсөн жил хувьцааны ханшийн өндөр уналттай байсан Фэйсбүүкийн хувьд орлогын шинэ урсгалтыг бий болгоно гэжээ.
Таамаглалдаа “Sandler” криптод суурилсан орлогын боломж нь “компанийн түүхийн өнөөгийн төвшинд маш хэрэгтэй” зүйл гээд, сурталчилгааны үнэгүй орлогын урсгалыг Фэйсбүүкийн хувьцаа эзэмшигчид илэрхий ойлгодог гэдгийг ч мөн онцолжээ.и “Sandler “өөрийн бууруулсан тооцооллоор шинэ койны орлого 3 тэрбум доллар болно гэжээ.

Тус шинжээч өнөөдрийн криптовалюттай адил, төстэй Фэйсбүүкийн үндсэн төлбөрийн системийн төслийг мөн дурджээ. Калифорниад бүртгэлтэй компани болох “Menlo Park”-ийн 2010 онд хөгжүүлсэн Фэйсбүүк кредит нь виртуал валютыг төлөөлж байсан бөгөөд энэ нь хэрэглэгчид тухайн улсынхаа валютыг ашиглаад эдгээр кредитээр төлбөрөө урьдчилан төлөх болон аппликэйшн худалдан авахад хэрэглэхийг зөвшөөрдөг байжээ.
“Sandler” Фэйсбүүк нь фиат валют болон шинэ криптовалютын хооронд хөрвөх зардлыг тооцох хэрэгтэй ба энэ нь бизнесийн ашгийг багасгана гэж нэмж хэлжээ.

Barclays-аас гаргасан дүн шинжилгээг цохон дурдаад Sandler “Фэйсбүүк Койн”-ы анхны хувилбар нь бага дүнтэй төлбөр тооцоо болон орон нутаг дахь peer-to-peer (p2p) мөнгөн шилжүүлэгт ашиглах ганц зорилготой байж магадгүй бөгөөд энэ нь “2010 оноос хөгжүүлсэн үндсэн кредиттэй маш адилхан” юм гэжээ.

2018 оны 12-р сард Фэйсбүүк өөрийн криптог хөгжүүлж байна гэсэн Блүүмбэргийн мэдээллийг дагаад Нью-Йорк Таймс сошиал медиагийн гигант нууцаар крипто төсөл хэрэгжүүлж буй тухай мэдээлсэн. Уг мэдээлэлд 50 шинэ ажилтан уг койныг хөгжүүлж байгаа ба тус койн нь Фэйсбүүкийн бүрэн эзэмшлийн гурван аппликэйшн болох WhatsApp, Facebook Messenger, Instagram-тэй нэгтгэгдэнэ гэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих