hunsnii-uildweruud

Аж ахуйн нэгжүүдийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлан ажиллаж байна

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тур журам”-ын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг өнөөдөр (2021.03.29) “Өгөөж чихэр боов” ХХК, “Жин туул” ХХК, “Азийн их хүлэг” ХХК (Ариг цэвэр усны үйлдвэр)-т ажиллав. Ажлын хэсэгт холбогдох албаны бусад хүмүүсээс гадна МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар багтаж дээрх үйлдвэрүүдийн халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт болон хөл хорио зайлшгүй тогтоох шаардлагатай үед хэрхэн ажиллах, нөөцөө хэрхэн бүрдүүлэх талаар заавар зөвлөмж өгчээ.

Хатуу хөл хорио тогтоосон үед хүнсний үйлдвэрүүд иргэдийн хүнсний хангамжийг тасалдуулахгүй ажиллах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхэд төрөөс гаргаж байгаа шийдвэрүүд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцаж цаашид гарах шийдвэрүүдэд юуг анхаарах талаар санал солилцлоо. Аж ахуйн нэгжүүдийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, ажилчдаа боломжоороо вакцинд хамруулан ажиллаж байгаа хэдий ч төрийн зүгээс гарч байгаа зарим шийдвэрүүд хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгааг хэлж байлаа. Тухайлбал, шийдвэрүүд гэнэт гардаг, урьдчилан бэлтгэх хугацаа олгодоггүйгээс тасралтгүй үйлдвэрлэлийн процесс алдагдахад хүрдэг, хэдийгээр хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдах ёстой гэсэн боловч дагалдах хайрцаг, сав, баглаа боодол, машин, техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн худалдаа хаагддаг мөн хүнсний түгээлтийг шөнийн цагаар хийх нь үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээс гадна хүний нөөцийн хувьд хүндрэлтэй байдалд хүргэдэг, QR код олгох үйл ажиллагаа хүндрэлтэй ойлгомжгүй байсан зэргийг дурдлаа.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлан ажиллаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих