tetgewer-ba-crypto

ВЕНЕСУЭЛЬ: Тэтгэврийг криптовалютаар олгох боломжтой

Венесуэлийн засгийн газар нь иргэдэд олгодог сар бүрийн тэтгэвэр тэтгэмжийг фиат цаасан мөнгөнөөс криптовалют руу шилжүүлэн олгож эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Ингэхдээ иргэдээсээ саналыг нь асуулгүй, тэдэнд ямар ч сонголт өгөлгүйгээр тэтгэврийн дансыг нь криптовалютынх болгож өөрчилжээ. Тухайлбал Венесуэлийн засгийн газрын нэвтрүүлж байгаа Петро нэртэй криптовалют руу тэтгэврийн мөнгийг нь шилжүүлэн тооцож олгох юм.

Энэ нь Николас Мадурогийн засгийн газар өөрийн нэвтрүүлсэн криптовалютыг хүчээр тулгаж байгаагийн ч илэрхийлэл гэж болно. Венесуэлийн инфляцын төвшин 200,000 хувьд хүрч, эдийн засгийн доройтол, ядуурал огцом нэмэгдээд байгаа юм.

Caracas Chronicles-ын мэдээлснээр Венесуэлийн засгийн газар нь боливарыг тэтгэврийн данс руу шилжүүлэн оруулангуутаа, түүнийгээ газрын тосны дэмжлэгтэй Петро нэртэй криптовалют руу хувиргажээ.

Сүүлийн хэдэн сарын турш Венесуэлийн эрх баригчид нь Петрог иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих