tatwariin shine system

Нэхэмжлэхэд суурилсан ЦАХИМ ТӨЛБӨРИЙН СИСТЕМ нэвтрүүллээ

Хувь хүн, хуулийн этгээд татвараа төлөхдөө “Цахим төлбөрийн систем”-ээр дамжуулан бүртгэх, хяналт тавих боломжтой болжээ.

Татварын удирдлагын нэгдсэн систем \TAIS\-ийн нэвтрүүлэлттэй холбоотойгоор Татварын албанаас нэхэмжлэлд суурилсан цахим төлбөрийн системийг шинээр хөгжүүлээд байна.

Энэ ажлын хүрээнд арилжааны зургаан банктай системийн хөгжүүлэлт хийн, 2019 оны гуравдугаар сарын 01-ээс цахим төлбөрийн системийг улс даяар нэвтрүүлж эхэлжээ. 

Ингэснээр татварын төлөлтийг зөвхөн нэхэмжлэлд суурилсан байдлаар хүлээн авдаг болсон байна.

Өмнө нь тухайн төрлийн татварыг дансанд хийдэг байсан бол одоо зөвхөн Татварын удирдлагын нэгдсэн системээс өгсөн лавлагааг үндэслэн нэхэмжлэхэд суурилсан цахим татварын төлөлтийг нэвтэрч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгч татвараа төлөхдөө дээрх зургаан банкны интернэт банкийг ашиглаж болно.

Түүнчлэн Монголбанкны e-Commerce төлбөрийн системийн хөгжүүлэлтийг хийж дуусгажээ.Гэрээнд зааснаар 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон арилжааны бүх банкинд байрших татварын орлогын “0” үлдэгдэлтэй дансыг хааж, татварын орлогыг дээрх зургаан банкинд байрших татварын орлогыг дамжуулан бүртгэх цахим нэг дансаар дамжуулан автоматаар татварын орлогыг хүлээн авна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих