ediin zasag-mungu

“Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг болсон”

“Тинк банк 2019 мөнгө, санхүүгийн орчин” хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон. Энэ үеэр хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын үг олныг эргэлзүүлсэн билээ.

zandanshatar

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар:

Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах бодлого амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт сэргэж, өрийн дарамтаас гарч байна. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрснээр хамгийн тогтвортой өсөлттэй 10 орны нэгэнд зүй ёсоор орж байна.

Өөрөөр хэлбэл, 2018 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг боллоо. Улсын төсөв ашигтай гарсан нь сүллийн найман жилд байгаагүй үзүүлэлт болсон.

Мөн Монголбанк 22 тонн алт худалдан авсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр амжилт. Иргэдийн хадгаламж ч тогтвортой өсч байна” гэлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих