valiut

Банк хоорондын валют арилжаа шинэчлэгдлээ

Монголбанкнаас валютын захын дэд бүтцийг сайжруулах, хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Блүүмберг терминалийн “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг өнгөрөгч оны дөрөвдүгээр сард нэвтрүүлсэн.

Монголбанкны зүгээс банк хоорондын валют арилжааны цахим талбарыг дотоодын нөөцөд тулгуурлан хөгжүүлж, өмнөх талбарыг сайжруулсан бөгөөд шинэ цахим талбарыг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-нээс ашиглаж эхлээд байна.

Шинэчилсэн хувилбарыг ашиглаж эхэлснээр үйл ажиллагааны эрсдэлийг бууруулж, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн дотоодын валют арилжааны захын хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж Төв банкны зүгээс мэдэгджээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих