huns

Баяр амралтын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш ямар байх вэ?

Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагаар өнгөрсөн долоо хоногт- Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6885 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8520 төгрөгийн үнэтэй байв.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 20 төгрөгөөр тус тус өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 135 төгрөгөөр, хонины цул махны үнэ 50 төгрөгөөр өссөн байв. Ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Харин нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна.  Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хүнсний ногооны үнэ нэмэгдээгүй, тогтвортой байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих