gahai

Мэгж жилдээ 30 торой гаргадаг ашигтай амьтан

Гахай хурдан өсдөг амьтан. Жилд  хоёроос доошгүй, зарим үед гурван удаа төллөж нэг удаадаа 6-12 торой гаргадаг. Нэг мэгжнээс жилд 30 торой буюу 1.500-2.000 кг мах авч болохоос гадна хээл тээх хугацаа нь богино хурдан өсөлттэй учир гахайн аж  ахуй бусад  аж  ахуйгаас нилээд онцлогтой бас ашигтай ажээ.

Гахай зургаан сар болоход 90-100 кг болтол  таргалж чаддаг юм байна. Тиймээс ихэвчлэн махны чиглэлээр өсгөдөг.100 кг жинтэй гахайг нядлахад 70-75 кг мах гардаг. Гахайн аж ахуйн үндсэн ашиг шим нь мах, өөхөөс гадна гахайн гэдсийг хиамны үйлдвэрлэлд, цусаар нь техникийн альбумин цусны гурил хийж ашигладаг.

Гахайн элэг, дэлүү, уушиг, зүрх, хэлийг боловсруулж хүнсний үйлдвэрт олон төрлийн нөөш бэлтгэж болно.  Гахайн хялгасаар сойз, багс, олсон утас хийхээс гадна хаягдал хялгасыг нь авто машины болон эмээлийн суудал үйлдвэрлэхэд хүртэл ашиглаж болно.

Харин өсгөх өртгийн хувьд гахай нь газар, хүнсний үйлдвэрийн, мал нядалгааны болон сүүний үйлдвэрийн хаягдал, үр тариа ногооны илүүдэл зэрэг хямд бөгөөд бусад мал идэхгүй тэжээл, ургамлын хог иддэгээрээ давуу талтай.  Мах нь амт чанар сайтай, зөөлөн, шүүслэг тул хиам, зайдас хийхэд илүү тохиромжтой. Гадар өөхийг нь давслах, махыг нь утаж боловсруулах, өөрөөр хэлбэл давслах, утах, чанах зэрэг аргаар бүтээгдэхүүн хийх нь бусад малын махнаас илүү үнэлэгддэг учиртай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих