bitcoin-tolboriin-system

Биткойн Олон улсын төлбөр тооцооны системийг тэргүүлэх зорилготой

Биткойн нь ойрын арван жилийн дотор одоогийн олон улсын төлбөр тооцооны системийг тэргүүлнэ гэж програм хангамжийн стартап DataLigth компанийн шинэ судалгаанд дурджээ.

Уг судалгаанд, тус компани нь хэрэв Биткойны сүлжээний өсөлт үргэлжилсээр байвал Биткойн сүлжээн дэх шилжүүлгийн хувьд Виза, Мастеркарт болон Пэйпалыг өрсөлдөөнд ялна гэж таамаглажээ.

“Аравхан жилийн дотор, Биткойн төлбөр тооцооны системийн салбарын тэргүүлэгчидтэй өрсөлдөхүйц болсон байна. Биткойны хөгжүүлэлт нь экспоненциалаар явагдаж байна” гэж уг тайланд дүгнэжээ. Цааш нь: “Хэрэв энэ нь цаашид хэвээрээ байвал, дараагийн 10 жилийн дотор бүх өрсөлдөөнийг даван гарна” гэжээ.
Энэхүү таамаглалын үндэслэл нь бусад техникийн хүчин зүйлсийн дундаас илүү олон тооны нөүдүүд, бага шимтгэл болон шилжүүлгийн дундаж хэмжээ юм.

Жишээ нь Биткойны идэвхитэй 10,000 гаруй нөүдийг Визагийн 119 дата центр, Мастеркартын 98 болон Пэйпалын 51 дата центртэй харьцуулж болно.
Зах зээлд нэвтэрсэн 10 жилийн хугацаанд Биткойн нь цөөхөн хэрэглэгчтэй байгаа ч Виза Карт 1950 онд, Мастер карт 1960 онд анх хэрэглээнд гарсан бол 1998 онд Пэйпал гарсан байна.

Одоогоор 25 сая Биткойн хэтэвч (wallet) байгаа бол Виза, Мастер картын кредит болон дебит картын эргэлт 5.3 тэрбумд хүрсэн байна. “Яг одоогоор Биткойн төлбөрийн систем нь олон улсын уламжлалт төлбөр тооцоо болон банкны шилжүүлгээс илүү дээр байгааг” онцлоод  “Биткойны сүлжээний техникийн сайжруулалт нь дэлхийн гол төлбөрийн систем болгох нь бараг тодорхой юм. 2018 оны ханшийн уналтын тренд нь экспоненциал өсөлт болон бүх хугацааны шинэ дээд ханшид хүрэхээс өмнөх уналт юм.” гэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих