gazriin tosnii une

Олон улсын зах зээл дээр ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ буурч байна

~Олон улсын зах зээл дээр ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ буурч байна~

Тодруулбал, сүүлийн таван долоо хоногийн байдлаар газрын тосны үнэ бүс нутгаас хамааран 0.75-2.10 хувиар буурсан байна.

АНУ-ын хамгийн том Баруун Техасын газрын тосны бирж дээр нэг баррель тутам 73 доллараас 68 болж буурсан байна. Мөн Канадын газрын тосны нийт хэрэглээний 10 хувийг дангаараа хангадаг “Syncrude” компанийн худалдаалалт өнгөрсөн оны энэ үеийнхээс 5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Газрын тосны үнийн уналтын гол шалтгааныг ОХУ болон Опекийн газрын тосны нийлүүлэлт ихэссэнээс үүдсэн гэж үзэж байгаа аж. ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүд АНУ, Европт нийлүүлж буй шатахууны хэмжээ сар тутамд 500 баррелиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан юм.

Мөн АНУ-ын БНХАУ-тай өрнүүлж буй худалдааны маргаан болон Ираны эсрэг авсан худалдааны хориг арга хэмжээ нь ОХУ-ын газрын тосны нийлүүлэлтийг ихэсгэж, үнэ бууруулах гол шалтгаан болох аж.

Харин Монгол Улсад энэ он гарснаас хойш бүс нутгаас хамааран нэг литр шатахууны үнэ 150-300 төгрөгөөр өсөөд байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих