Gishuun-asan-Gantulga

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа

~УИХ-ын гишүүн асан Д.Гантулга шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа~

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч дахин хойшиллоо. Энэ удаагийн хурлыг хойшлуулах хүсэлтийг УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гаргажээ.

Түүний өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй тул хойшлуулж өгнө үү гэсэн байна. Харин шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхийг хангаж, хүсэлтийг хүлээн авснаар ирэх сарын 12-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулсан байна.

Өмнөх шүүх хурал өнгөрсөн баасан гаригт товлогдсон. Гэвч хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаантай хэмээн хойшлуулах хүсэлт гаргаснаар хойшилсон юм

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, өнгөрсөн зургадугаар сард гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлсөн билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих