poor men

Ядуу сэтгэлгээтэй хүн гэж…

Буруугаа тохох хүнийг хайдаг – Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд хамт ажилладаг хүнээ, даргаа эсвэл тогтолцоог буруутгана. “Тэр байгаагүй байсан бол би аль хэдийнээ амжилтад хүрчихсэн байх байсан юм” эсвэл “Бүгд надад саад болж байна, би юу ч хийж чадахгүй байна” гэх мэтээр сэтгэдэг.

 Цаг алддаг – “Долоо хэмжиж, нэг огтол” гэж сургадаг ч цаг хугацаа өнгөрсөөр л, харин та хэмжсээр л. Эцэст нь өмнүүр чинь өөр хэн нэгэн орж таны хэсгийг огтолчхоод яваад өгнө. Анхны алхмыг хийхээс айдаггүй, өөрийнхөө санааг бодит болгохоор зориглож, эрсдэл гаргаж чаддаг хүн л ялдаг. Ядуу хүний сэтгэхүйтэй хүн цаг алдаж, гараа хумхиж сууснаа бусад руу чихдэг.

Эрсдэл гаргадаггүй – Ядуу хүмүүс эрсдэл гаргах дургүй.  Тэд бага ч гэсэн тогтмол орлоготой байхыг илүүд үздэг. Үр дүнд нь цалингаас цалингийн хооронд амьдарсаар л…

poor-men

Өрөвдөх сэтгэл дээр хөрөнгө босгоно гэвэл худлаа.

 Үнэгүй суралцахыг хүсдэг – Ядуу сэтгэхүйтэй залуус үнэгүй сургалт, тренинг, семинарт хамраг  хүсэлтийг илгээдэг . Гэхдээ ихэнхэд нь тэд очдоггүй. Ингэж явсаар, тухайн хүнд өөрт нь байнга суралцаад байгаа мэт санагддаг боловч үнэндээ хөгждөггүй. Үнэгүй бяслаг хаана байдаг билээ дээ… Амжилттай бизнесмен болохын тулд сургагч багштайгаа нүүр тулан уулзаж, тавьсан зорилгодоо хүрэх тодорхой төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Сургалтын үнэ бол ирээдүйн амжилтын үзүүлэлт болохоос гадна таны сэдэл, зоригийн үнэ цэн юм шүү.

Бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй – Ядуу сэтгэхүйтэй хүн бусдын хүч хөдөлмөрийг шулж амьдардаг. Дуу, кино эсвэл программ суулгамаар бол торрентоос үнэгүй татна. Түүний амьдралын философи бол үнэтэй эд зүйл, үйлчилгээг үнэгүй авах арга замыг эрэлхийлэх. Ядуус ядуустаа зориулж бүтээсэн торрент зэрэг хулгайн сайтууд түүний амьдралыг ихээхэн хөнгөвчилдөг. Бусдын оюуны хөдөлмөрийг хулгайлах нь үргэлж ядуу амьдралаар амьдрахад яллаж байдаг юм.

 Өөрийгөө өрөвддөг – Хүмүүс хааяа асуудлын үндэс нь хүрээлэн буй орчинд байгаа гэдэгт итгэчихсэн байдаг. Амьдарч буй улс эсвэл хот нь таалагддаггүй, ядуу гэр бүлээс гаралтай зэрэг ядуу хүнд өөрийгөө өрөвдөх шалтаг мундахгүй. Гэхдээ өрөвдөх сэтгэл дээр хөрөнгө босгоно гэвэл худлаа.

 Гонгинож, гомдолдог – Мөнгөөр дутагдах нь сэтгэл санаагаар унах шалтгаан болдог гэдэг бол нууц биш. Баян сэтгэхүйтэй хүн бүтэлгүйтэл бүрийг зорилгодоо хүрэхийн тулд давах ёстой даваа гэж үздэг. Тэр хувь заяандаа гомдож, гонгинодоггүй. Мэдээж зарим үед хэн нэгэн чамайг өрөвдөөсэй гэж хүсэн тохиолдсон бүх зүйлээ яримаар санагддаг л даа. Гэхдээ тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, түрийвчин дахь мөнгө чинь үржихгүй.

 “Хүмүүс юу гэх бол?” гэж боддог – Амжилттай хүн өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чаддаг бөгөөд бусдын санал, бодлоос хамааралгүй амьдарч чаддаг. Харин ядуу хүн эсрэгээрээ – хүч хөдөлмөр, цаг завынхаа ихэнхийг бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах бол гэж санаа зовон, имижээ алдахгүйг хичээдэг. Өөрийгөө илүү хүчтэй, амжилттай нэгэнтэй харьцуулж тэрэндээ гутардаг. Тэгээд дахиад л гонгинож эхэлнэ дээ.

 Мөнгөө хий дэмий зүйлд үрдэг – Ядуу хүнд санхүүгийн стратеги гэж байдаггүй. Түүний зорилго бол – мөнгө олох, тэгээд үрэх. Харин баячууд олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж өсгөхийг боддог. “Мөнгөгүй юм чинь юугаараа хөрөнгө оруулах вэ?” гэж боддог бол хамгийн буруу. Ирээдүйнхээ талаар бодохгүй байгаа болохоор мөнгөгүй байгаа юм. Баян хүн гэж мөнгө их олдог хүнийг биш олсон мөнгөө ухаантай зарцуулж чаддаг хүнийг хэлнэ.

poor

“Мөнгөгүй юм чинь юугаараа хөрөнгө оруулах вэ?” гэж боддог бол хамгийн буруу.

 Хоромхон зуурын орлого олохыг хүсдэг – Ядуус шинэ зүйлд суралцахыг хүсдэггүй, ирээдүйнхээ төлөө ажиллая гэж боддоггүй. Тэд зөвхөн яг одоо, энэ мөчид л шууд мөнгө олохыг хүсдэг. Энэ бол бүтээгч биш хэрэглэгч хүний сэтгэхүйн жишээ. Аль болох бага хүч зарцуулж их мөнгийг тэр дор нь олохыг хүсдэг.

 Дургүй ажлаа хийдэг – Ядуу хүнд дургүй ажлаа хийх 1000 шалтгаан олддог. Тэр Баасан гарагийг мөрөөдөж, даргаа зүхэн байж өглөө бүр ажилдаа явдаг. Өөрийн дуртай зүйлээ хийх зориг түүнд байхгүй. Ийм байдлаар, юуг ч өөрчлөхгүй явсаар хөгширч тэтгэвэртээ гарах нас нь болно.

Цагаа хий дэмий үрдэг – Ядуу сэтгэхүйтэй хүн цаг нөхцөөх гэж аргаа барьж суудаг. Цагаа хэрхэн зарцуулдгаас бүх зүйл шалтгаалдаг – ядуу хүн цагаа нөхцөөж, баян хүн цагаа зөв ашиглаж, улам их баялгийг бүтээдэг нь амьдралын шударга үнэн.

 Бусдын амьдралаар амьдардаг – Ядуу хүмүүсийн сэтгэхүйд нэгэн алдаа байдаг нь бусдын амьдралыг өөрийнх дээрээ тусгаж ойлгох. Төрөл бүрийн олон ангит кино, уран зохиолын ном эсвэл Холливудын оддын амьдрал гэх мэтчилэн. Бусдын амьдралд тохиолдож буй үйл явдлаар амьсгалж, бусдын амжилтын сүүдэрт дарагдсанаар ядуу хүмүүс хий хоосон ертөнцөд амьдардаг. Үүний оронд өөрийнхөө хувь заяаг өөрөө босгож, айдсаа даван туулж бүхнийг шинээр эхэл!

Та дээрх дадлаас өөрт хамаатайг олж харсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Харин ч өөрт анзаарагдсан сул талаа өөрчлөх хэрэгтэйг мэдэж авлаа шүү дээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн зоригтой алхам хийх сэдэл авсан гэж найдаж байна. Амжилт хүсье!

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих