blog-hotloh-zowlomj

Блог хөтлөхөд тань хэрэг болох зөвлөмжүүд…

~Блог хөтлөхөд тань хэрэг болох зөвлөмжүүд…~

Хэрвээ та блогийн шинэхэн хэрэглэгч бол хэрхэн үр дүнтэй блог бичих талаар доорх зөвлөгөөнүүдийг уншина уу. Блог бичихэд тодорхой нэг дүрэм журам байдаггүй. Хувийн тэмдэглэл, онлайн сэтгүүл гээд блогийг олон янзаар ашиглан хүчирхэг ПР, маркетинг болгож болно.

Сэдвээсээ бүү хазай

Нэг сэдэв сонгож тэрнийхээ дагуу бич. Ихэнх уншигчид тодорхой нэг сэдвээр бичсэн блогт зочлох дуртай байдаг. Ингэснээр та олон уншигчидтай болж чадна.

Мэдээллийг түгээ

Хэрвээ та сонгосон сэдвийнхээ талаар сайн мэдлэгтэй бол тэр салбарынхаа сүүлийн үеийн мэдээлээс бүү хоцор. Тэдгээрийг байнга блогтоо бичиж бай.

Хуучин мэдээ бол мэдээ биш

Таны бичиж байгаа мэдээлэл шинэ бөгөөд үнэн байх нь чухал, 6 сарын өмнө болсон явдлын талаар сонирхох хүн тун ховор байх.

Цагийн хуваарь гарга

Блог бичих нь таниас цаг зав болон хөдөлмөр шаарддаг учраас цагийн хуваарь гарган түүнийгээ мөрдөж байх сайн. Блогт мэдээлэл бичихгүй удвал уншигчид тань өөр блогруу явах болно. Та хүч хөдөлмөр зарж цуглуулсан уншигчдаа өөр блогт алдахыг хүсэхгүй байгаа биздээ.

Энгийн бөгөөд ойлгомжтой

Таны блогийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа ямар ч хүн уншиж байж болно. Тиймээс нийтлэлээ энгийн, ойлгомжтой байлгах нь чухал.

Сонирхол татсан гарчиг

Нийтлэл бүртээ хүмүүсийн анхаарал татсан гарчиг өг. Гэхдээ сонирхол татаж байна гээд тухайн сэдвээсээ хазайж болохгүй нь ойлгомжтой.

Их бич

Блогийн гол зорилго хүмүүст мэдээлэл тараах. Та хэдий чинээ нийтлэл бичнэ хүмүүс төдий чинээ их уншина. Хүмүүс хэдий чинээ их уншина таны блог төдий чинээ чухал болно.

Алдаагүй байлгах

Таны блог үг үсэг, дүрэм, найруулгын алдаагүй байх нь маш чухал. Эдгээр алдаанаас болоод та уншигч татах биш харин өөрийгөө эвгүй байдалд оруулж ч болох юм.

Линк буюу холбоос оруул

Блогийн энгийн вэб сайтаас онцлох нэг чанар нь өөр вэбүүдтэй холбосон холбоосууд их байдаг. Ямар ч холбоосгүй байснаас зорилгогүй ч гэсэн нэг линк оруулах нь зүгээр.

Шалгах
Нийтлэлэээ бичиж дуусаад заавал өөрөө нэг удаа уншиж үз. Санаандгүй орхисон зүйлс, алдаа мадаг гаргасан эсэхээ шалга. Өөртөө чангаар уншиж өгөх нь алдаагаа засахад тусла

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих