oron_nutgiin_amralt

Хотоос гарах гэж байна уу, орон нутгийн ШИЛДЭГ амралтууд

~Хотоос гарах гэж байна уу, орон нутгийн ШИЛДЭГ амралтууд~

Зуны халуун өдрүүдийг хайртай дотны хүмүүстэйгээ хамт өнгөрүүлэх хамгийн сайхан жаргал биш гэж үү. Бид танд орон нутаг дахь амралтын газруудын нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

1.Чингисийн гурван нуур амралтын газар

Эзэн Чингисийн өлгий нутаг, түүхэн дурсгалт газрууд, нутгийн зон олны ёс заншилтай танилцан тохилог байр, амтат хоол, түргэн шуурхай үйлчилгээг мэдэрч байгалийн сайханд саатан морилох газар юм.

2. Далай Тур жуулчны бааз

Далай Тур жуулчны бааз нь Хөвсгөл нуурын баруун эрэгт “Жанхайн Цагаан эрэг” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг ба Улаанбаатар хотоос 800 км, Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаас 120 км, Хатгал сумын төвөөс 20 км зайд байрладаг.

3. Онголог Тур жуулчны бааз

Онголог Тур жуулчны бааз нь 100-120 хүн, ресторан нь 50-60 хүн хүлээн авах хүлээн авах хүчин чадалтай, байгалийн үзэсгэлэнт газар байрладаг.

4. Мөнх Хааны Отог

Мөнх Хааны Отог жуулчны бааз, рашаан сувилал нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос 60км, Хөвсгөл далай орох замд Алаг-Эрдэнэ сумын Эгийн голын дэнж дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн уулын ойн цоорхойд үхэшгүй мөнхийн хайрын бэлгэдэл “Цагаан уул” цэцэгсийн дунд оршдог.

5. Хэцүү хад жуулчны бааз

Хэцүү Хад жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 1260 км зайд, Завхан сумын нутаг дахь Хяргас нуурын Хэцүү хадны дэргэд байрладаг. 12 гэр буудалтай, зочид буудал нь нийт 50 ортой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих