tuuhii-nuurs-teewer

Түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил илрээгүй

Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил илрээгүй. 337 тонн түүхий нүүрсийг тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн бол тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд 517 тонн түүхий нүүрсийг 28 тээврийн хэрэгслээр тээвэрлэжээ.

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн

“Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз зах орчимд 60 настай, эмэгтэй А гэгч энэ сарын 21-нд гэртээ угаартаж нас барсан тохиолдол гарлаа. Галлагаанд тандалт хийж үзэхэд энгийн зуухтай, сайжруулсан түлшээр галладаг, яндангийн залгааг буруу холбосон, яндангийн хаалтыг бүрэн хаасан байдалтай байсан. Шүүх эмнэлгийн хариу 14 хоногийн дараа гарна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас бидэнд ирүүлсэн. Цаг агаар эрс дулаардаг өдийд угаарын хийнд хордох эрсдэл байдаг тул үүнээс урьдчилан сэргийлж, угаарын хий мэдрэгчийг зориулалтын дагуу ашиглахыг сануулъя” гэсэн юм.

Зуух, яндангийн битүүмжлийг гаргах, сойлтоо хийхгүй байх зэрэг анхааруулгыг иргэдэд холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөөр байгаа. Гэвч төрийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг дагаагүйгээс үүдэн угаарын хийнд хордох эрсдэл гарч байна. Мөн угаарын хий мэдрэгч авсан иргэд мэдрэгчээ эвдэлсэн тохиолдол ч гарчээ.

Энэ үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Г.Даваажаргал

“Агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 станцын дүнгээр агаар дахь тоос тоосонцорын агууламж 51 хувиар буурсан бол PM 2.5 хэмжээтэй тоосонцор 40 хувиар буурчээ. Агаарын дундаж температур өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 хэмээр хүйтэн байна. Мөн хур тундасны хэмжээ 0.2 мм-ээр бага байгаа юм. Өнгөрсөн онд агаарын чанарын индекс бохирдолтой болон бага бохирдолтой байсан бол энэ сарын байдлаар хэвийн, цэвэр, зарим хэсэгт бага бохирдолтой гарч байна” гэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих