bank oocher

Банкаар үйлчлүүлэх соёлд суралцана уу

Банкны нийтийн зааланд оочер дугаараа хүлээх зуураа бид нийгмийн олон өнцгийг хардаг. Олны дунд биеэ авч яваа байдал, утсаар ярих өнгө аяс, дугаарын цаасыг хэрхэн ашиглаж байгаа, банкны ажилтнуудтай яаж харилцаж байгаа мэтээр нэгнээ сонжиж магадгүй гадаад харагдах байдлаас нь ажил байдлыг нь тодорхойлж суудаг.

Жирэмсэн, 0-2 насны хүүхэдтэй, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилдэг соёл манай улсад байхгүй гэж хэлж болно. Арилжааны банк, санхүүгийн байгууллагууд тэдэнд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, ямар ч дараалал, чирэгдэлгүй үйлчлэх ёстой дүрэм журам байдаг ч тэр бүр анзаарч тооддоггүй.

 

tanih temdeg

Жирэмсэн, 0-2 насны хүүхэдтэй, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчлүүлнэ

Олон нийтийн мэдлэг мэдээлэлгүй байдал, нөгөө талаас банкны тэмдэг тэмдэглэгээгүй дутмаг үйлчилгээ ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдэд асуудал дагуулж, хүнд суртал болсоор байгаа.

Соёлын тухай хэмжүүр харилцан адилгүй ч бид олны дунд бие биедээ хүндэтгэлтэй харилцах нь асуудлыг илүү хялбар болгоно шүү дээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Хотын соёл” аяны хүрээнд TV-5 телевизтэй хамтран иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх зорилго бүхий “Соёлжъё” цуврал нэвтрүүлгийн Банкаар хэрхэн соёлтой үйлчлүүлэх тухай зөвлөмжөөс хүргэж байна.

Соёлжъё Банкаар үйлчлүүлэх соёл

Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Хотын соёл” аяны хүрээнд TV-5 телевизтэй хамтран иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх зорилго бүхий “Соёлжъё” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна.

Gepostet von Нийслэлийн Соёл Урлагийн Газар am Mittwoch, 28. November 2018

Иргэд ээ, хүнлэг сэтгэлтэй байж, хамтдаа хөгжиж, хамтдаа соёлжъё!

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих