dasgal-hodolgoon

Оффисийн ажил ба хөдөлгөөний дутагдал…

      Суудлын ажил хүнийг хөдөлгөөний дутагдалд оруулдаг гэдгийг л мэдэх боловч өөр ямар эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэдгийг та бид сайн мэддэггүй. Тэгвэл суугаа ажлын сөрөг нөлөөг танд сонирхуулъя.

-Өвдөгний өвчин: Нэг байрандаа удаан суувал өвдгөнд тань очих ачаалал ихэсч өвчлөлд хүргэх магадлалтай.
-Булчингийн сулрал: Хөдөлгөөний дутагдал таны булчингийн массаас хороож сулралд хүргэдэг. Ялангуяа биеийн ихэнх үйлдэлд чухал үүрэг гүйцэтгэдэг шаантаг болон өгзөгний булчин суларснаар таны хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй.
-Стресс: Бага хөдөлгөөн гэдэг бол бага цусны эргэлт гэсэн үг юм. Харин цус бага эргэлдэнэ гэдэг нь таны сэтгэлийг таатай болгодог, тайвшруулдаг гормон биеэр тань бага гүйнэ гэсэн юм.
-Бодисын солилцоо удаашрах: Дээр дурдсанчлан цусны эргэлт багасч, энзимийн үйл ажиллагаа буурснаас бодисын солилцоо удааширдаг байх нь. Энэ нь өөрөө олон өвчин дагуулдаг зүйл гэдгийг бид андахгүй.
-Хүзүүний өвчин: Олон жил суугаа ажилтай байсан хүний хүзүүний үе, булчинг гэмтээж ажил дээрээ суугаагүй үед ч гэсэн чилж өвддөг болно.
– Нурууны өвчин: Энэ нь цаг тутамд босоод хэдхэн минутын дасгал хийгээд байхад зайлсхийж болох өвчлөл боловч олон суугаа ажилтай хүмүүс үүнийг анхааралгүй, тоолгүй явсаар хүндрүүлж орхидог.
-Нас богиносох: Өдөрт 6-аас илүү цагаар суугаа ажилладаг хүн жирийн хүнээс эрт нас барах магадлал даруй 35 хувиар өндөр байдаг аж. Энэ бол өдрийн ихэнхийг ширээний ард өнгөрүүлдэг хүмүүсийн хувьд тоглоом биш юм. Тиймээс та яг одоо босоод 5-хан минутыг эрүүл мэнддээ зарцуулж, дасгал хийгээрэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих