oi-heeriin-tuimer-hyanaltiin-tseg

Ойн түймрээс сэргийлэх цэгүүд ажиллаж байна!

Төв аймгийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, аймгийн хэмжээнд хяналтын цэгүүдийг байгуулан ажиллаж байна. Нийт 17 хяналтын цэгийг байгуулж, алба хаагчид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байгаа юм.

Он гарсаар өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй байгаа бөгөөд өнгөрсөн онд хяналтын цэгүүдийг байгуулан үүрэг гүйцэтгэснээр түймрийн тоо, давтамж буурсан гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих