mosnii-zagaschlal

Мөсний загасчлалын тэмцээн зохион байгуулагдлаа

Өвлийн спортыг хөгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах мөсний загасчлалын нээлттэй тэмцээн 18, 19-ний өдрүүдэд боллоо. Долоо дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд 19 багийн 80 гаруй тамирчин 19 дасгалжуулагч оролцов. Тэмцээнийг Монголын загасчлалын спортын холбоо, Дархан-Уул аймгийн загасчлалын спортын холбоо, АЗДТГ, БОАЖГ хамтран зохион байгууллаа.

Тэмцээн 2 өдөр үргэлжилсэн бөгөөд эхний үе 18-ны өдрийн 11-14 цагийн хооронд “Түшиг-Уул” компанийн карьерийн нууранд зохион байгуулав. Цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалан загасны идэвх харьцангуй тааруу байсан талаар зохион байгуулагчид болон оролцогчид онцолж байв.

Нийт тамирчдын 3 хэсэг буюу A, B, C секторуудад хэсгүүдэд хувааж тамирчдын барьсан загаснуудыг жинлэсний дараа байр эзлүүлэхэд багийн дүнгээр “Жараарай-1”, “Лидерс”, “Номадс”, “Амгалан-1”, “Дархан” багууд, хувийн дүнгээр “Номадс” клубийн Б.Хишигбаяр (1565г), “Жараахай-2” багийн С.Батнасан (1250г), “Чемпионс” багийн Б.Эрдэнэболд, “Жараахай-2” багийн Л.Ганбат, “Лидерс” багийн Г.Эрдэнэчулуун нар тэргүүлжээ.

Харин хоёр дахь өдрийн тэмцээн мөн Түшиг уулын карьерт болсон бөгөөд өмнөх өдрийг бодвол цаг агаар тогтуун, загасны идэвх “А”, “B” секторууд дээр ялангуяа нэн сайн байсан талаар шүүгч дасгалжуулагчид онцолсон.

Тэмцээний нийлбэр дүн гарч “DARKHAN ICE CUP” мөсний загасчлалын тэмцээний аваргуудыг тодруулахад тэргүүн байрыг Улаанбаатар хотын “Жараахай-1” баг, хоёрдугаар байрт Улаанбаатар хотын “Номадс” баг, гуравдугаарт Улаанбаатар хотын “Алгана-2” баг тус тус шалгарлаа.

Харин ганцаарчилсан төрөл буюу хувийн дүнгээр тэргүүн байрыг “Номадс” клубийн тамирчин Б.Хишигбат эзэлсэн бол удаах байруудад “Чемпионс” багийн Б.Эрдэнэболд, “Жараахай-2” багийн Б.Оюунболд нар шалгарч энэ удаагийн тэмцээний шилдгүүдээр тодорлоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих