o.anartuwshin-ufc

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдов

МҮХАҮТ-ын ээлжит 20-р их хурлаар Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр UFC группийн эзэн О.Амартүвшинг сонголоо. Тэрбээр хамгийн олон санал  \259 санал авсан\ авч ирэх дөрвөн жил тус танхимыг удирдахаар болж байна.

Санал хураалтын удаах байранд Б.Лхагважав 127, Хас-ын Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал тус тус авсан байна.

Энэ удаагийн хуралдаанаар дүрмээ мөн шинэчилжээ. МХАҮТ-ын ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, Өгөөж компанийн захирал н.Түмэнгэрэл нар өрсөлдсөнөөс н.Түмэнгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нарын дунд санал хураалт болсон юм.

UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшингийн хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдсөнөөр ялжээ.

Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимыг маш том судалгааны институци болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байх байгууллага болгох зорилтыг тавина гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих