6024cd9492de1706410fa78c467c32b3_x3

Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.5 саяар нэмэгджээ

ёТом малын зүй бусын хорогдол 322.6 мянга болж оны эхний нийт малын 0.5 хувийг эзэлж байна.

Цаг агаарын байдал: Дөрөвдүгээр  сарын эхний арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0.0-5.0 мм, Увс, Хөвсгөлийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Төвийн зарим, Ховд, Дундговийн ганц нэг сумдад 5.1-10.0мм, Ховдын Ховд, Завханы Цагаанчулуут, Цагаанхайрхан, Говь-Алтайн Баян-Уул, Тонхил, Баянхонгорын Бууцагаан, Шинэжинст, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Улаан-Уул, Архангайн Булган, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Түвшрүүлэх, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Өвөрхангайн Бат-Өлзий, Хархорин сумдад 10.1-20.5 мм орсон (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 70 орчим хувьд дунджаас их, 30 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон байна.

Өнгөрсөн хоногт Булган, Сэлэнгийн зарим газраар 0,0-1,0 мм хур тунадас орсон. Өнөө өглөөний 08 цагийн байдлаар Говь-Алтай, Булганы хойд, Баянхонгорын төв хэсэг, Сэлэнгийн Төв аймгийн залгаа нутгаар 1-5 см зузаан цастай байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих