startup business

Гарааны бизнес эрхлэгчдэд -“Хоол” шиг зөвлөгөө

Гарааны бизнес эхлэх сонирхолтой хүмүүсийн нилээдгүй хувь нь өөрийн санааг ажил хэрэг болгож чадалгүй орхидог ажээ. Иймээс танд хэрэгтэй “зэвсэг” болж чадах доорх зөвлөгөөг толилуулж байна.

1. Өөрийн санааг бусадтай хуваалцахаас бүү ай!

ideas

                                     Та бизнесийн санаагаа бусдад алдахаас ай хэрэггүй

Бизнес эрхлэгчид бараг бүгдээрээ ихээхэн хашир хүмүүс байдаг нь мэдээж. Та бизнесийн санаагаа бусдад алдахаас айж хэн нэгэнтэй үзэл бодлоо хуваалцахаас татгалздаг уу? Тэгвэл “хулгайлах” боломжгүй байдлаар санал солилцон, авхаалжтай хүмүүсийн үзэл бодлыг сонсож, тэндээс дүгнэлт хийж сурах хэрэгтэй дээ. Үнэндээ бол бизнесийн санаа нь гол зүйл биш, харин түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа чинь л чухал зүйл юм шүү.

2. Хэрэггүй зөвлөгөөг бүү хайхар!

zuwluguu

                                                   Гал дээр ус нэмдэг хүмүүс олон бий

Гарааны бизнесээ эхлүүлж чадсан хүмүүсийн тоо ”зүгээр л ярихаас цааш гараагүй” хүмүүсийнхээс хавьгүй цөөн. Учир нь ах дүү, төрөл садан, найз нөхдийн дотроос ч гэсэн “Чи чадах болов уу даа”, “Хэцүү дээ, хэцүү”, “Хаанаас мөнгө олох юм бэ” гэх мэт “гал дээр ус хийдэг” хүмүүс зайлшгүй гарч ирнэ. Яг үнэндээ тэд нөхцөл байдлыг танаас илүү сайн ойлгож мэдэж байгаа нь юу л бол. Энэ үед та өөртөө итгэлтэй байж, зүрх сэтгэлээ дагаарай. Үзээд алд! Ингэснээр та “Худгийн мэлхий далайн ихийг мэдэхгүй, далайн мэлхий худгийн багыг мэдэхгүй” гэдэг үгний учрыг тайлах болно.

3. Яг товлосон өдрөө үйл ажиллагаагаа эхлээрэй!

ehlel chuhal

                                                                     Эхлээд л шууд төгс төгөлдөр болдог юм гэж хаана ч үгүй

Аливаа төсөлд хугацаа шиг чухал юм үгүй. Түүнчлэн аливаа ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж чадвал хүн асар ихээр урам зориг ордог байна. Та нэг өдрөөр ч гэсэн хойш тавибал маргааш нь дахиад л шалтаг олдоно. Эхлээд л шууд төгс төгөлдөр болдог юм гэж хаана ч үгүй гэдгийг санаж яв. Таны санаа бага багаар, аажим аажмаар биелэлээ олох болно.

4. Бизнесийн түншүүдээ хариуцлагатай сонго!

tunsh

                                                                  Яг л амьдралынхаа ханийг сонгох гэж байгаа юм шиг…

Яг л амьдралынхаа ханийг сонгох гэж байгаа юм шиг хандаарай. Учир нь та нэг хэсэгтээ л бараг гэр бүлээсээ ч илүү цагийг эдгээр хүмүүстэй хамт өнгөрөөх болно. Олон залуус өөр хоорондоо таарахгүй гэсэн шалтгаанаар бизнесээ нурааж байсан юм шүү. Таны хамтрагчид мэргэжилдээ сайн, таны санааг сайн ойлгож дэмждэг байхаас гадна сэтгэл зүйн хувьд тантай бүрэн зохицно гэдэгт бүр ажлаа эхлэхээс өмнө 100% итгэлтэй байх хэрэгтэй. Ажлын амжилт багийн гишүүдээс шууд шалтгаалах нь мэдээж.

5. Ажилдаа үнэн голоосоо дуртай байх!

startup

                                 “Гүргэр зан” бол бизнес амжилттай болохын гол түлхүүр

Хэрвээ хүн бизнестээ сэтгэл зүрхээ бүрэн зориулж чадвал амжилтанд хүрэх магадлал маш өндөр. Бүр улайран дурлаж, өөр юуг ч үл хайхран өдөр шөнөгүй ажиллаваас ямар ч саад бэрхшээлийг даван гардгийг бид олон жишээгээр мэднэ. “Гүргэр зан” бол бизнес амжилттай болохын гол түлхүүр. Та боломжгүй зүйлийг ч бүтээхэд бэлэн байгаа бол бизнес тань амжилттай болохын дохио.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих