ashiglah-bolomjgui-barilga

Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудын жагсаалтыг гаргана

Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ “Шинжлэх Ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн II байрны хойд хананд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Баатарын Чадраагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг Шинжлэх Ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгээс ирүүлсэн.

~Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудын жагсаалтыг гаргана~

Байгалийн түүхийн музейн өмнөх хоёр чулуун арсланг Богд хааны ордон музейн Амгалан энхийн хаалганы өмнө талд шилжүүлэх санал нийслэлийн Соёл, урлагийн газраас өгсөн” гэв. Мөн Удирдлагын академийн баруун хойд талд Монгол Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Дамдины Сүхбаатарын хөшөөг байрлуулах хүсэлтийг Удирдлагын академи гаргасан талаар дуулгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэл хотод байгаа хөшөө дурсгал, түүх соёлтой холбоотой бүх газруудын судалгааг гаргахыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгав. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудын жагсаалтыг гаргаж танилцуулахыг үүрэг болгоод тус асуудлыг дараагийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих