usa-viza

АНУ-ын H2 визийн хугацааг дахин сунгалаа

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас 2019 онд түр хугацаагаар Н2 визээр ажиллах хүч авах гадаад орны жагсаалтыг шинэчлэн баталж, Монгол Улсыг энэхүү жагсаалтанд үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэлээ.

Ингэснээр манай улс АНУ-д түр хугацаагаар цагаачлалын бус ажиллах хүч нийлүүлэх Н-2А болон Н-2В  визийн хөтөлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 18-наас 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов.

2019 оны жагсаалтад Мозамбик, Парагвай, Самоа улсыг нэмсэн бол Этиоп, Филлипин, Доминикан гэсэн гурван улсыг дээрх жагсаалтаас хасжээ.

САНУУЛГА:  АНУ-д ажилд зуучилна, Н2 виз гаргана гэх нэрийдлээр иргэдийг бүртгэх, төлбөр хураамж авах зэрэг хууль бус, залилангийн шинжтэй үйлдэл гарч байгааг олон нийтэд анхааруулж байна. Эдгээр байгууллага нь АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Засгийн газартай ямар нэгэн хамаарал холбоогүйг Улаанбаатар дахь тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдээлж байна. 

Манай улсын хувьд 2018 онд АНУ-ын хөдөө аж ахуйн Н2-А визийг 5 иргэн, хөдөө аж ахуйн бус Н2-В визийг 2 иргэн тус тус авжээ. Тэд хувийн шугамаар АНУ-ын ажил олгогч нартай холбогдон ажлын байраа олж, одоо Мизүри, Хавай, Калифорни, Мэрилэнд зэрэг мужид ажиллаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих