korea viza

Солонгос улсын визний материал шалгах хугацааг сунгалаа

Солонгос улсын виз мэдүүлж буй монгол иргэдийн материалыг шалгах хугацааг хамгийн багадаа 50 буюу түүнээс хоногийг зарцуулахаар болжээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд: 

БНСУ-ын визний материал шалгах хугацаа хойшлогдож байгааг мэдэгдье!

1. Сүүлийн үед БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд виз мэдүүлж буй иргэдийн тоо өдөрт  нэмэгдэж \дунджаар 700-800 орчим\ үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн иргэд дунд сар бүр дунджаар 500 орчим иргэн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаатай холбогдуулан визний материалыг илүү нарийвчилан шалгах шаардлага тулгарч байна.

Үүнтэй холбогдуулан Монгол иргэдийн материалыг хамгийн багадаа 50 өдөр \ажлын өдөр, 10 долоо хоног\ болон түүнээс дээш хугацаа зарцуулан шалгах болсныг мэдэгдэж байна.

Гагцхүү хүндэтгэх шалтгааны улмаас \Солонгос улсад яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцох\ яаралтай виз авах хүсэлтэй байгаа тохиолдолд төлөөлөн гүйцэтгэх байгууллагад материалаа бүртгүүлэхдээ “яаралтай виз гаргах хүсэлт” бөглөж өгөх боломжтой бөгөөд нөхцөл байдлаас хамааран хариуг олгох болно.

elchin said yam

2.Виз мэдүүлсэн иргэдийн 20-25 хувь нь визний брокеруудаар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч байгаа бөгөөд ялангуяа олон удаагийн виз авч өгөх нэрийдлээр 6 саяас 8 сая төгрөг авдаг залилангийн хэрэг их хэмжээгээр илэрч байна.

Энэ нь БНСУ болон Монгол улсын хуулийг зөрчиж буй хэрэг тул үүнтэй хатуу тэмцэх болсныг мэдэгдэж байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд  ЭСЯ-ны зүгээс 1 жил болон түүнээс дээш хугацаагүйгээр Солонгос улсад нэвтрэх эрхийг хаах арга хэмжээ авах тул виз мэдүүлэгчид нь хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх, мөн хууль бус үйлдэл олж илрүүлсэн тохиолдолд яаралтай мэдэгдэхийг хүсч байна.

3. БНСУ-ын элчин сайдын яам нь Монгол иргэдийн мэдүүлсэн визийн хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа боловч дээрх нөхцөл байдлаас үүдэн материал шалгалт болон виз олголтын хугацаа хойшлон хугацаанаасаа хоцрох асуудал үүссээр байна.

Энэхүү үүсээд байгаа нөхцөл байдалд харамсаж байгаа ба цаашид хурдан шуурхай асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээн ажиллах болно.” гэжээ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
2 (1 vote)

Сэтгэгдэл бичих