harward

ТАНИЛЦ: Харвардын их сургуулиас гаргасан эрүүл байх ТАВАН дүрэм

Харвардын их сургууль эрүүл амьдрахыг хүссэн хүн бүрийн дагуул зохих таван дүрмийг гаргажээ. 34 жилийн турш хийсэн судалгаанд тэжээллэг хоол хүнс хэрэглэх эрүүл байхад хамгийн чухал дүрэм гэдгийг онцолжээ. Дэлхий дахинд чанар, тэжээл муутай хоол ундны хэрэглээнээс үүдэлтэй өвчнөөр таван хүн тутмын нэг нь амиа алдаж байна.

Хүмүүс урьдчилан бэлтгэсэн хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэдэг мөртлөө тэдний биед чухал үүрэгтэй жимс, ногоо, самар болон үр тариаг бага хэрэглэж байгаа юм. Мөн 2-рт байнгын дасгал сургуулилт хийх нь эрүүл мэндэд чухал нөлөөтэйг онцолжээ. Хөдөлгөөний дутагдалтай хүмүүсийн амиа алдах эрсдэл байнга дасгал хийдэг хүнтэй харьцуулахад 20-30 хувиар өндөр байгааг анхааруулжээ. Судлаачид насанд хүрэгчид долоо хоногт 150 минутын турш ямар нэгэн байдлаар идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн байна.

Гуравт, биеийн жингээ хэвийн түвшинд хадгалж, таргалалтаас зайлсхийхийг хүсчээ. Өнөөдөр дэлхий дахинд хэт таргалалттай 800 сая хүн амьдарч байна. 2016 оноос хойш хэт таргалалттай иргэдийн тоо 3 дахин өсөөд байгаа юм. Үүнээс гадна тамхины хэрэглээнээс татгалзах, дарс болон бусад согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь эрүүл байхад нэн чухал гэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих