tumur zam

Эдийн засгийн шинэ гарц: БНСУ-тай төмөр замаар холбогдох боломж нээгдэнэ

Солонгосын хойгийн энхийн үйл явц шинэ шатанд гарч хоёр Солонгосын удирдагчдын уулзалтаар тохирсны дагуу БНСУ, БНАСАУ хоёр улс 70 жилийн дараа төмөр замаар дахин холбогдож, анхны галт тэрэг аялсан нь түүхэн үйл явдал оны өмнөхөн болсон. 

Энэхүү түүхэн арга хэмжээнд БНСУ, БНАСАУ, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Тээврийн сайд, дэд сайд нар болон НҮБ-ын удирдлагууд Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид урилгаар оролцсон билээ.

uulzalt-tumur zam

БНСУ, БНАСАУ хоёр улс 70 жилийн дараа төмөр замаар дахин холбогдож буй түүхэн уулзалт

Тус үйл явдал нь Умард Солонгосоор дамжин Өмнөд Солонгос руу төмөр замын тээвэрлэлт эхлүүлэх, Өмнөд Солонгосоос Европ руу тээвэрлэлт хийх асар том боломжийг нээж өгч байгаа бөгөөд Ази-Европ чиглэлийн нэг том коридор болох боломжтой гэж талууд онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын хувьд  Умард болон Өмнөд Солонгос улсад өөрийн улсын уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ хуурай газраар экспортлох, Умард, Өмнөд Солонгосын далайн боомтуудыг ашиглан гуравдагч улсуудад гаргах том боломж, шинэ гарц нээгдэж байгаа юм. 

Мөн айчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар БНСУ-ын Төмөр замын сүлжээний удирдах газрын ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Ким Сангюнтай уулзалт хийж, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Ya.Sodbaatar ,Kim Sungun nar

Хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо

БНСУ-ын Засгийн газар Транскореа төмөр замын сүлжээ байгуулах бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг сүлжээ нь Трансхятадын төмөр зам болон Транссибирийн төмөр замын сүлжээтэй холбогдох ажлууд явагдаж байгаа аж.

Ya.Sodbaatar, Kim Sungun

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайд, хатагтай Ким Хюнмитай хоёр талын уулзалт хийж, хоёр орны зам, тээврийн салбарын хөгжлийн асуудлуудыг авч хэлэлцсэн байна.

Үүнээс гадна БНСУ-ын талаас  Монгол Улсад ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, замын хөдөлгөөний нэгдсэн төвийн үйл ажиллагааг сайжруулах, Тээврийн ухаалаг хяналтын систем нэвтрүүлэх, авто замын төлбөр хураах цахим системийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгджээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

1 Сэтгэгдэл

  1. G.Sanchir 2019.11.13

Сэтгэгдэл бичих