huuhed-nas-barjee

СЭРЭМЖИЛ: Нэг настай хүү усны саванд унаж нас баржээ

Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 4-нд монгол гэрт ганцаараа үлдсэн хоёр настай А охины гар, хөлийн үзүүр хайрагдаж гэмтсэн хэргийг тус аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна. Түүнчлэн хоёр настай охиныг Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамгаалах байранд хамгаалалтад авч, дээрх хэргийн шалгаж байгаа аж.

Мөн тухайн өдөр Баянзүрх дүүргийн XI хороо буюу “Хонхорын эмнэлэгт хүүхэд нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу шалгалт хийхэд тус хороонд оршин суудаг нэг настай М гэх хүү 40 см орчим өндөртэй устай саванд унаж нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүд болон асран хамгаалагчдыг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, гэрийн орчинд хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюул учруулж болохуйц эд хэрэглэлийн аюулгүй байдлыг тогтмол хангах зэргээр анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих