shatahuun-Iran

ИРАН: Шатахууны үнийн өсөлтөөс хохирсон хүмүүст нөхөн төлбөр өгнө гэв

Иран улсад бензин шатахууны үнийн өсөлтөөс болж хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгохоо эрх баригчид нь амалж байна. Ираний Ерөнхийлөгч Хасан Роухани ийм үүрэг өгснөө мэдэгдэлдээ онцолсон байна. Тэрбээр өнөөдрөөс эхлэн төрийн санхүүгийн энэ дэмжлэгийг олгох болно гэж мэдээлсэн юм.

Мөн байр сууриа илэрхийлж, эсэргүүцэх нь иргэний үндсэн эрх мөн ч иргэдийн аюулгүй байдлыг хохироож болохгүйг тэрээр онцолсон. Эрх баригчид бензин шатахууныхаа үнийг нэмээгүй бол ойрын 2 жилийн дотор Иран улс газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авдаг түвшинд хүрэхээр болчхоод байсныг сануулсан байна. Иранд бензин шатахууны үнийг нэмэх засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэгчдийн жагсаал нийт 100 хот сууринд болсон юм.

Хоёр өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр хууль сахиулагчид мянга гаруй хүнийг саатуулан хорьсон байна. харин эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын тоо нийтдээ 87,5 мянгад хүрсэн байлаа. Ираны засгийн газрын баасан гаригийн шийдвэрээр бензиний үнийг литрийг нь 2 дахин буду 15 мянган риалаас 30 мянга болгон нэмэгдүүлсэн. Харин хөнгөлөлттэй үнээр авдаг бензин шатахууны үнийг 50 хувиар нэмээд байсан нь ийнхүү олон нийтийн өргөн эсэргүүцэлтэй тулсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих