Жолоочийн буруугаас хэдэн зуун ӨНДӨГ хагарчээ

Хятадын зүүн хэсгийн Шандонг мужийн нэгэн жолооч алдаа гаргасны улмаас хэдэн зуун өндөг газарт унан хагарсан байна.

Тодруулбал өндөг тээвэрлэж явсан том оврын автомашины жолооч хурд хэтрүүлэн давхиж, улмаар замын эргэлтэн дээр шарвасан байна. Энэ үед ачсан өндөг нь асгарч, хэдэн арван өндөг газар дээрээ хагарчээ.

Гэвч арвич хямгач орон нутгийн иргэд эдгээр өндгийг зүгээр хаяхыг хүссэнгүй харьцангуй бага цуурсан өндөгнүүдийг цуглуулсан байна.

Мөн хагарсан өндөгнүүдийг том саванд цуглуулж үүнийгээ бордоо болон малын тэжээл хэлбэрээр ашиглахаар төлөвлөжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих