Аливаа уулзалтанд анхын сэтгэгдэл тун чухал. Анхны сэтгэгдэл гэдэг бол таньтай цаашид хамтран ажилах уу, үгүй үү эсвэл таныг хэр итгэл даах хүн гэхчлэн хувь хүний тань шинжийг хамгийн түрүүнд харуулдаг учраас та энэ боломжийг бүү алдаарай. Өөрийгөө зөв таниулж сурах үүднээс дараах зөвлөгөөг сайтар уншаарай.
Инээмсэглэл: Бусдыг өөртөө татах нэг арга бол инээмсэглэл байдаг. Нөгөөтэйгүүр энэ нь таны залуу эсвэл хөгшин байхаас үл шалтгаалах зүйл гэдгийг санаарай. Ямарваа үг хэлэхээсээ өмнө хамгийн түрүүнд өөрийгөө баяртай байгаагаа харуулах нь чухал байдаг. Түүнчлэн инээмсэглэл таныг дүгнэх үнэлгээг өсгөж, эсрэг хандлагатай сэтгэгдэл түрүүлдэг давуу талтай.
Нүдээрээ харилцаа өрнүүлэх: Энэ нь хамгийн сайн үр ашигт харилцааг бий болгодог гэдгийг та мэдэх үү. Та үүнийг ойлгон хэрэглсэнээр бусдаас өөрийгөө ялгаж таниулж өгөх нэг арга юм. Тийм уулзалтанд болон бусадтай харилцахдаа тухайн хүнийхээ нүд рүү харж, итгэлтэй харилцаа өрнүүлэх хэрэгтэй.
Тайван байх : Шинэ үйлчлүүлэгчтэйгээ уулзах, ажилд шинээр орох, анх удаа чухал уузалтанд орох зэрэг шинэ ямар ч нөхцөл байдал тулгарсан ч үүнийг хүндээр тусгалгүй та өөрийнхөөрөө чөлөөтөй байх нь хамгийн зөв байдаг. Таны харилцаж байгаа хүн уцаарлан бухимдуу байвал та тэдгээр хүмүүстэй ойлголцож чадах болов уу? Мэдээж үгүй.
Өөртөө итгэлтэй бай: Өөрийгөө тайван байлгах нь өөртөө итгэлтэй байдлыг төрүүлэх эхний алхам болж өгөх бөгөөд энэ нь өөрийгөө эрч хүчтэй хүн гэдгээ харуулахад тусалдаг. Нөгөөтэйгүүр дээрх бүх зөвлөмжүүдийг хэрвээ харилцаандаа ашиглаж чадвал та өөрийнхөө үнэлэмжийг өсгөж, өөртөө итгэлтэй нэгэн болж чадна.
Тиймээс та өөрөө эхэлж ямар ч нөхцөл байдалд тайван байдлаар хандах нь тантай харилцаж буй бусад хүмүүс ч тайван байна. Сандрах үедээ мөн та өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй.
Гар барих: Уулзсан даруйдаа өөрийн яриагаа шууд эхлүүлэх нь тийм ч үр дүнтэй арга биш. Харин гар барин, мэндэлснийхээ дараагаар яриагаа эхлүүлэх нь таны төсөөлөөгүй олон эерэг санааг илэрхийлж байдаг.
Гэхдээ гар барихад дүрэм гэж байдаг ба хүний гараа бүрэн барьж, мэндлэх нь чухал байдаг гэдгийг санаарай. Гар барих үйл явцаас таныг дүгнэх дүгнэлт эхлэх учраас гар барихдаа илүү хүндэтгэлтэй, эелдэг сэтгэгдэл төрүүлэхээр барих хэрэгтэй.
Шудрага зарчим ч бай: Та харилцаж байгаа хүндээ өөрийнхөө талаар бодитоор харуулах нь хуурам ч зан гарган жүжиглэхээс илүү эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Харилцаа байгаа хүн тань таны хийсэн үйлдэл бүрт дүгнэлт өгөн суугаа гэдгийг мартаж болохгүй. Ганцхан хэлсэн худлаа үг таны нүүрний хувиралд том өөрчлөлт оруулдаг гэдгийг санаарай.
Өөрийгөө сонирхолтой байлга: Анхны сэтгэгдлийг эерэгээр эхлүүлэх нь сонирхолтой хүнтэй уулзаж байгаатай ижил сэтгэгдэл төрүүлж чаддаг. Иймээс өөрийн мэддэг, юу хийж чаддаг бүхнээ зөв илэрхийлэн гаргахыг хичээгээрэй. Ямар ч тохиолдолд эрч хүчтэй хүн болохоо харуулах нь таныг дүгнэх үнэлгээг нэмэгдүүлж чадна. Түүнчлэн өөрийгөө сонирхолтой байлгахад шинэ соргог мэдээ мэдээлэл чухал үүрэгтэй гэдгийг санаарай.
Ихийг асууж бага ярь: Харилцаж байгаа хүнээсээ олон асуулт асуух нь тэр хүнийг сонирхож санал нийлж байгаагаа илэрхийлэх үр дүнтэй арга байдаг. Асуултаа тавьж асуухдаа та өөрийн юу сонирхож байгаагаа тодорхой болгоорой. Түүнчлэн хэт нуршуу ярих нь харилцагч хүнээ залхаах, таны талаарх сонирхолыг бууруулах талтай гэлгийг анхаараарай.