mongol_amraltiin_gazruud

Хайртай дотны хүмүүсээ дагуулаад ХААНА амрах гэж байна…

~Хайртай дотны хүмүүсээ дагуулаад ХААНА амрах гэж байна…~

Урин дулаан цаг ирж, хайртай дотны хүмүүсийнхээ хамтаар хамгийн сайхан газар очиж амрахыг хүсч л байгаа биз дээ.  Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид танд хэрэг болохуйц хамгийн сайн үйлчилгээтэй АМРАЛТ-ын газруудын мэдээллийг хүргэж байна.

1. Хотула
Тус жуулчны бааз нь Хамаг Монголын хаан домогт Хотула баатрын нэрээр нэрлэгдсэн юм. Хотула амралтын газар нь Орчин үеийн загварын Европ стандартын тохилог, 6 өрөөтэй. Монгол үндэстний 15-20 гэр буудал, зуны 6 байшин, өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй тохилог ресторантай.

2. Тэрэлж mountain Lodge
Амралтынхаа байшин бүрийг цэвэр мод болон байгалийн өнгөт чулуугаар доторлон чимэглэж, амралтын өрөө бүрийг өвөрмөц өнгө төрхтэй болгож чадсанаараа та бүхний тав тух хийгээд, сэтгэл хангалуун амралтанд тань бүрэн санаа тавьж чадах болно.

3. Эх булаг, сувилал
Эх Булаг сувилал нь амрагчдыг тав тухтай нөхцөлөөр ханган ажиллахыг эрхэм зорилгоо болгон үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хотын их дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс зайдуу, цэвэр агаарт, цэнхэр тэнгэрийн дор гэр бүл найз нөхөд, хамт олонтойгоо амарч болох юм.

4. Ар гурван сайхан
Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай, сүүлийн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, найрсаг хамт олон та бүхэнд үйлчилэх аж.

5. Монголын нууц товчоо
Далайн түвшнээс дээш 1500 орчим метрт өргөгдөн байрладаг “Ноён” уулын энгэрт байрлах “Монголын нууц товчоо’ амралтын газар, аялал жуулчлалын цогцолбор нь өөрийн үйлчлүүлэгчдэд өвөрмөц дүр төрх бүхий чанартай, цогц үйлчилгээг хүргэх зорилгоор ажилладаг байна.

6. Талын сондор
Талын Сондор амралтын газар нь шаардлагатай бол захиалгын дагуу өөрсдийн унаагаар Тэрэлжийн UB-2-оос явган хүний гүүрээр гарч ирэхэд тосож авдаг юм байна.

7. Тэрэлж чанар
Манайх тэрэлжийн голын хөвөөнд модон дунд байрлах бөгөөд диско клуб, сагс, гар бөмбөг, хөл бөмбөг, тeннис, биллярдтай энэ бүхэн үйлчилгээ ҮНЭГҮЙ ашиглах гэнэ.

8. Дуган хад
Хэнтий нурууны салбар уул “Эрдэнэ” хайрханы өвөрт өвөрмөц сонин тогтоцтой “Дуган” хадны дэргэд манай цогцолбор 66 га газрыг хамран оршдог. “Дуган хад” нь 90˚ эгц босоо 70 орчим метр өндөр сүрлэг сайхан хадан уул бөгөөд зарим газраараа хус, хуш, монос модон төгөл хослон ургажээ.

9. Налгар
Налгар амралтын газар нь Хүй 7 худагт ойр буюу морь гарааны Цагаан хөтөлийн урд аманд байдаг тул хурдан морины уралдааныг хамгийн ойроос үзэх боломжыг бүрдүүлжээ.

10. Нарны орон
Ая тухтай амралтыг аяллын турш мэдрүүлэх Нарны Орон жуулчны бааз-д зочлоорой. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Нарны орон” жуулчны бааз нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Цонжин Болдогоос ердөө 1 км-ын зайд байрладаг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих