tahia-tseej-amh

Тахианы цээж махыг ШҮҮСЛЭГ болгох аргаас…

Орц: (4 хүний порц)

  • 4 ширхэг арьсгүй тахианы цээж мах
  • 2 хоолны халбага гурил
  • Давс перец
  • Хүсвэл розмари орегано гэх мэт амтлагч ногоо (1/2 цайны халбага)
  • 1 хоолны халбага оливын тос
  • 1/2 хоолны халбага цөцгийн тос

Хийх заавар

1. Тахианы махаа сайтар гэсгээгээд, жигдхэн зузаантай болтол нь элдүүр гэх мэтээр давтаж өгөөд, давс перец цацаж тавина.
2. Гурилаа хавтгай аяганд хийгээд, тал цайны халбага давс, перец, хүсвэл бусад амтлагч ногоогоо хийж холино.
3. Хайруулын тавгандаа оливын тос, цөцгийн тосоо сайтар халаана.
4. Тахианы махаа гурилдаа өнхрүүлэн, нимгэхэн бүрж өгнө.
5. Халаасан хайруулын тавгандаа тахиагаа хийн, дунд зэргийн гал дээр 1 минут шараад эргүүлнэ.
6. Галаа багасгаад, хайруулын тавгаа таглан зөөлөн гал дээр 10 минут жигнэнэ. Тагийг нь авч огт болохгүй шүү.
7. 10 минутын дараа галаа унтраагаад дахин 10 минут хүлээнэ. Тагийг нь авч үзэж бас л болохгүй гэж байгаа.
8. Галаа унтраагаад 10 минут болсны дараагаар тахианы махаа гарган хэрчиж таваглана. Цээж мах гэж итгэмээргүй, зөөлөн шүүслэг болно шүү

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих