hoggui-hot

Баяр наадмаар цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулахыг үүрэгдэв

Хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэзээ танилцуулах, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн барилга барих арван байршлын газар чөлөөлөлтийн асуудал ямар шатандаа байна, Газрын биржийг байгуулах асуудал ямар шатанд явж байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн 2020 оны орлого, зарлагын төлөвлөгөөний төслөө НЗДТГ-аас өгсөн чиглэлийн дагуу долоодугаар сарын 25-ны дотор Санхүү, төрийн сангийн хэлтэс ирүүлэх, Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус онцгойлон үүрэг болгосон юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих