shatahuun homsdol

Үнэ буурсан ч хомсдол үүсчээ

Үнэ буурсан ч хомсдол үүсэх шалтгаан гараагүй гэдгийг учир мэдэх нэг нь тайлбарлаж байна. 

Оны өмнөхөн баяр ёслолтой зэрэгцээд огцом үнээ нэмсэн шатахуун импортлогч компаниуд өчигдрөөс эхлэн шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр хямдруулсан гэх таатай мэдээ хөвөрсөн.

ШӨХТГ-ын шаардлага, хэрэглэгчдийн эцэргүүцэлтэй тулгаран цахим ертөнцөөр “Шар хантаазтаны” бослог өрнөх нь холгүй байж  үе шаттайгаар гурван удаад  250 төгрөгөөр шатахууны үнэ буураад байгаа. Цаашид ч үнэ буурах бүрэн боломж байгааг албаныхан онцолсон.

Гэвч өчигдөр 100 төгрөгөөр бууруулсан ШТС-иуд шөнөдөө АИ-92 дууссан гэж цаасан дээр бичээд хянах самбартаа наасан байгаа нь иргэдийг бухимдуулж эхэллээ.

Өчигдөр нь үнээ бууруулаад, өнөөдөр нь  дууссан гэдэг шалтгаанаар хэрэглээг хязгаарлаж эхэлсэн нь ШТС-иуд эргүүлээд үгсэн хуйвалдаж үнээ нэмэх гэж байна гэсэн хардлагыг төрүүлж байна. Ийнхүү дахин 100 төгрөгөөр ҮНЭ БУУРЛАА гэж баярлаж байсан иргэд, жолооч нарыг баярлуулан гомдоож буй үйлдэлд хэн хариуцлага хүлээх ёстой вэ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих