nogoon-gobi-hotolbor-02

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ногоон говь хөтөлбөр хэрэгжүүлж байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК уурхайн нөлөөллийн бүсийг ойжуулах, ногооруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулж, тоосжилтыг багасгах ажлуудыг 2011 оноос тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Компаниас говийн бүсийг ойжуулах ажлыг улам эрчимжүүлэхээр Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран, тэдний туршлага судалгаанд тулгуурласан “Ногоон говь” хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлсээр байна.

Өнөөдрийн байдлаар компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ажилтнуудын туршилтын талбай, уурхайн нөлөөллийн бүс, Цанхи хотхонд улиас, шар хуайс, бургас, хайлаас, буйлс, сухай, монос 30 орчим төрлийн 38000 мод суулган, тарьж ургуулан арчилахын зэрэгцээ туршилтын талбайдаа хүлэмжийн аж ахуй эрхэлж байна.

Ирэх жилээс уг хүлэмждээ нарийн ногоо тариалж, уурхайчдынхаа хүнсний хэрэглээнд нийлүүлж, цаашид хүлэмжийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайн ойролцоо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар 25 га газарт 60 мянган ширхэг мод тарьж ургуулахаар ажлаа эхлүүлж, одоогоор 20 мянга гаруй модоо суулгаад байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Аззаяа “ Говийг ойжуулахад цаг хугацаа, хөдөлмөр, шинжлэх ухааны үндэслэл хэрэгтэй. Иймээс бид ХААИС-ийн багш нартай хамтраж ажиллаж байна. Бид говьд тэсвэртэй, мод бутыг нутагшуулж, өсгөж үржүүлэхээс гадна хамгаалах, үрийн сан бүрдүүлэх зорилготой” гэж ярилаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих