Хятад улсын компаниудын ашиг 2.9 хувиар нэмэгдэж, төлбөрийн чадвар дээшилжээ
Өнгөрсөн 2018 онд БНХАУ-ын Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өмнөх жилүүдийн адил сайн дүнтэй гарсан талаар тус улсын Сангийн яамнаас мэдээлэв.
Төрийн өмчит, 1- зэрэглэлийн санхүүгийн аж ахуйн нэгжийг оруулалгүйгээр тооцоход бусад төрлийн аж ахуйн нэгжүүдийн нийт орлого 58 их наяд юаньд хүрч 10 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Ингэснээр төрийн өмчит компаниудын бодит ашиг 3 их наяд юаньд хүрч өмнөх оныхтой харьцуулахад 12.9 хувиар өсжээ.
Мөн өнгөрсөн оны хувьд газрын тос, ган төмөрлөгийн салбарын орлого нь орлогын өсөлтийн дунджаас давж, их хэмжээгээр нэмэгдсэн талаар БНХАУ-ын Сангийн яамнаас мэдээлэв.