Халаасны угаалгын машин
Европ, Африкаар эсвэл Азийн орнуудаар үүргэвчтэй аялал хийх гэж байгаа бол Scrubba Угаалгын Уутыг санал болгож байна. Энэхүү халаасанд багтаж болох хөнгөн жинтэй уут нь таны хувцасыг цэвэрлээд зогсохгүй, мөнгийг тань хэмнэнэ. Нэг муу уут яаж хэд хоног өмссөн хувцасыг тань цэвэрлэх юм бэ гэж бодож байж магадгүй. Ердөө 2-4 литрийн ус, бага зэрэг угаалгын нунтаг хийн хувцасаа хийгээд нухаж өгнө. Ойролцоогоор 5 минут ингэж угаасны дараа та ахин цэвэрхэн хувцастай болно. Үнэхээр авсаархан хэрэгцээтэй бүтээгдэхүүн.
Элс тогтоохгүй далайн эргийн гудас
Бали, Хавайн аялал захиалчихсан ачаагаа бэлдээд сууж байна уу? Тэгвэл таны тав тухтай байдлыг хангах энэхүү гудсыг санал болгож байна. Далайн эрэг дээр биеэ шарж хэвтэх сайхан ч, хаа сайгүй элс наалдчихвал дараа нь арилгах түвэгтэй. Энэ гудасны хувьд элс наалдахгүй тусгай материалтай. Хамгийн анх армийн хэрэглээнд зориулж бүтээсэн бол, сүүлд энгийн аялалын зориулалтаар олон нийтэд хүрсэн. Яагаад армийн хэрэглээнд үйлдвэрлэсэн юм бол гэж гайхаж байж магадгүй. Зэр зэвсэг элснээс хамгаалах зорилготой юм. Одоо та ч үүнийг худалдан авч, санаа амар наранд биеэ ээх боломжтой.
Дэлхийн хамгийн жижиг аяллын индүү
420вт мотортой бөгөөд гурван өөр түвшний халаалтын тохиргоотой. Ямартай ч төрөлдөө дэлхий дээрх хамгийн бяцхан хэмжээтэй эд. Бага зэрэг төсөөлөл өгөх үүднээс харьцуулалт хийвэл компьютерийн хулганатай төстэй хэмжээтэй. Бизнес аялал хийж буй эрчүүд, эмэгтэйчүүдэд тун хэрэгтэй төхөөрөмж. Үрчлээтэй цамц, хослолтой хуралд орох нь таны үнэлэмжийг бууруулж болно. Тиймээс энэ индүүг санал болгох байна.
Flask Light
Гар чийдэн, тодорхой хэмжээний шингэн зүйл хийгээд авч явах боломжтой олон үйлдэлт энэхүү савыг бүх аялагчдад зориулж бүтээжээ. Аливаа хөгжмийн фестивалд оролцоход хүртэл бага хэмжээний хүссэн хатуу дарсаа хийгээд аваад явчих боломжтой. Нийт 300гр шингэний багтаамжтайгаас гадна, хоёр аяга, бөглөө онгойлгогч, компус болон хүчирхэг LED гэрлийг өөртөө багтаасан. Аялах дуртай дотны нэгэндээ бэлэг болгон өгч ч болох юм. Түүнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Технологийн тусламжтай хөлөө дулаацуулцгаая
Өвлийн хүйтэн улирал эхлээд удаагүй байна. Амралтын өдөр Богд ууланд гарах эсвэл хотоос зайдуу хөдөө орон нутгаар салхинд гарах гээд олон сайхан аялалаас биднийг хүйтэн өвөл зогсоож чадахгүй. Хамгийн гол нь бэлтгэлээ базаах хэрэгтэй. Дулаан явбал мянган лан гэдэг хуучны үгс бий. ThermaCell компаниас гаргасан энэхүү халдаг улавчийг аялагчиддаа санал болгоё. Хамгийн шилдэг дулааны технологийг ашигласан бөгөөд өөр дээрээ гурван өгөгдөлтэй. Дээд, дунд, халаалтыг унтраах гэсэн өгөгдлүүдийг агуулсан. Хамгийн гол нь усны хамгаалалттай материалтай тул чийг татсан ч эвдэрнэ гэж санаа зовох зүйлгүй.