erdenesant-tolbor-huraah-tseg

Төв аймгийн “Эрдэнэсант” төлбөр авах цэг нээгдэв

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 359 дүгээр тушаалаар Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт байрлах шинээр байгуулагдсан Олон улс, улсын чанартай А0301 дугаартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр хураамж авах “Эрдэнэсант” төлбөр авах цэгийн үйл ажиллагааг 2019 оны 1-р сарын 09 өдөр эхлүүллээ.

Тус төлбөр авах цэг нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 274 дүгаар тушаалаар батлагдсан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах” журмын хүрээнд зам ашигласны төлбөр хураамжийг Авто замын тухай хуулийн дагуу “Авто замын сан”-д төвлөрүүлэн ажилладаг юм.

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих