MTA

Татварын багц хуулийн ДОРВИТОЙ ШИНЭЧЛЭЛ

УИХ-ын Ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Татварын багц хуулиуд батлагдсанаар татварын бааз нэмэгдэж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох татварын хөнгөлөлт чөлөөлөлтөл нэлээдгүй өөрчлөлт орно гэдгийг хууль санаачлагчид тайлбарлаж буй. Ингээд хуулийн төсөлд тусгасан зарим онцлох мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс хэтрэхгүй бол жилд нэг удаа тайлан гаргана

Одоогийн хуулиар жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд томоохон компаниудтай нэгэн ижил зарчмаар орлого, зарлагаа жилд дөрвөн удаа тайлагнаж, 10 хувиар татвар төлж байгаа аж. Харин шинэ хуульд зааснаар, жилд 50 сая хүртэл борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш ААН өөрөө хүсвэл жилд 1 удаа тайлан гаргаж нийт орлогоосоо 1 хувиар татвар төлнө.

Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан олгохоор төсөлд тусгажээ. Түүнчлэн, нийт татварын тайлан өгдөг аж ахуйн нэгжүүдийн 43 орчим хувь нь Х тайлан гаргаж байгаа тооцоо гарчээ. Энэ тооны аж ахуйн нэгжүүдийг тайлан авах, бүртгэх, хянах, мэдээлэл бүрдүүлэх гэх мэтээр татварын албанд нэлээд ачаалал нэмдэг. Иймд Х тайлантай аж ахуйн нэгжүүд жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний татвар төлдөг болгохоор хуулийн төсөлд тусгаад байна.

tatwariin huuli

Гадаад улсад төлсөн татварыг хасч тооцдог болно

Албан татвар төлөгчийн гадаад улсад төлсөн татварт хөнгөлөлт үзүүлэх туршлага олон улсад түгээмэл байдаг байна. Харин манай өнөөгийн дагаж мөрдөж байгаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар албан татвар төлөгч хувь хүний гадаад улсад төлсөн татварт хөнгөлөлт үзүүлэхдээ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилсан сэргийлэх тухай хэлэлцээрийн хүрээнд хөнгөлөлт үзүүлдэг. Харин шинэчилсэн хуульд давхар татварыг бууруулах, албан татвар төлөгчийн татварын ачааллыг багасгах үүднээс хувь хүний гадаад улсад төлсөн татварыг хөнгөлөх зохицуулалтыг хуульд тусгасан байна.

Татварын хуулиар хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг ингэж дэмжинэ

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын босго гурван тэрбум төгрөг байгааг 6 тэрбум төгрөг болгоно.

-Шалгуур хангасан бүх зардлыг хасах боломжийг олгож, элэгдэл тооцох хугацааг багасгаж, алдагдал шилжүүлэх хугацааг салбар харгалзахгүй 5 жил болгоно. Мөн үндсэн хөрөнгө худалдан авалтад төслөн НӨАТ-ын хасал хийх боломжтой болно.

-Хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжсан хувьцааны ногдол ашиг, өрийн бичгийн хүүгийн орлогод ногдох татварыг бууруулж, 5 хувь болгоно.

-Эрх борлуулсны орлогыг нийт дүнгээс 30 хувиар тооцдог байсныг ашгаас 10 хувиар авдаг болгоно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих