seremjluuleg

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоромхон зуурын уураа тэвчиж, хорт архинаас татгалзъя

Хүний эрүүл мэнд гэдэг юутай ч харьцуулшгүй эрхэм зүйл билээ. Эрүүл байж хүн сайн сайхан амьдардаг. Хоромхон зуурын уур хилэн хоёр зуун грамм архины хар гайгаар хэн нэгний эрүүл мэндийг хохироох цаашлаад амь насанд нь хүрэх энэ болчимгүй үйлдлийг хэзээ болих вэ залуус минь.

Хоёрхон минутаар хэмжигдэх энэ үйлдлээс болж хорин жилийг торны цаана сууж өнгөрөөх энэ харуусал зовлонг яавал ухаарах вэ. Өчигдөрхөн Өвөрхангай аймагт инээж хөөрч явсан 31 настай залуу хүнийг 2 удаа хутгалж гэмтээн өнөөдөр харамсаад ч эргэж олдохгүй тэр өдрийг бодон нулимс дүүрэн сууж байна.

Залуусаа хоромхон зуурын уураа тэвчиж, хорт архинаас татгалзаж, уур хилэнгээ тэвчиж хайртай гэр бүл, найз нөхөд, үнэт цаг хугацааг аз жаргалтай ухаалаг өнгөрүүлцгээе.

Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих