Дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэлд өмнөх оны мөн үеэс 1573 хүнээр нэмэгдэж 22.6 хувиар өссөн дүнтэй байна. Үүнээс нийт ажилгүйчүүдийн 4628 буюу 54.2 хувийг ЭМЭГТЭЙЧҮҮД эзллэж байна гэсэн дүн гарчээ.
Статистикийн үндэсний хорооноос гаргасан I улирлын дүн мэдээгээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 34.2 мянга болжээ. Үүний 67.6 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд эзэлж буй бол 32.4 хувь нь ажилтай ч өөр ажил хайж байгаа хүмүүс юм байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Улмаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 52.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Статистикийн үндэсний хорооноос гаргасан I улирлын дүн мэдээгээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 34.2 мянга болжээ. Үүний 67.6 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд эзэлж буй бол 32.4 хувь нь ажилтай ч өөр ажил хайж байгаа хүмүүс юм байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлд 36922 эх амаржиж, 37231 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 19034 нь эрэгтэй хүүхэд, 18197 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 529 нь хоёр ихэр, 13 нь гурван ихэр бүртгэгджээ.