Энэ оны эхний гурван сард 281.3 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолсон байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 30.0 сая доллараар буюу 11.9 хувиар нэмэгджээ.
Үүнээс бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 242.5 сая ам.долларт хүрч, 2018 оны мөн үеийн дүнгээс 87.9 сая ам.доллараар өссөн байна.
Эхний гурван сард суудлын автомашин 19,705, ачааны автомашин 4,498 буюу нийт 24,203 тээврийн хэрэгсэл хилээр орж иржээ. Үүнийг өнгөрсөн оны эхний гурван сарын үзүүлэлттэй харьцуулахад суудлын автомашины импорт 8,256-аар, ачааны автомашины импорт 641-ээр тус тус нэмэгдсэн байна.