Засгийн газар Гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийг нийгэм, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд зарцуулахаар ажиллаж байна. Гадаадын зээл, тусламжийн хүрээнд 2019 онд нийт 1,371.5 тэрбум төгрөгийг ашиглана. Үүнээс:
- 21 хувийг -Байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, бохир ус цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрт,
- 17 хувийг- Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад зарцуулахад,
- 39 хувийг – Нефть бүтээгдэхүүн,эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх,
- 15 хувийг – Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр,
- бусад төслүүдэд 9 хувийг ашиглан нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тооцоо хийжээ.
Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх ажлыг эхлүүлэхээр Засгийн газар төлөвлөөд байна.