hewiin boow

АНУ дахь Монголчууд 6 тонн хэвийн боовны захиалга өгөөд байна

АНУ дахь монголчуудын захиалгаар өнгөрсөн жил 4 тонн хэвийн боов ачуулж байжээ.

 Монгол-АНУ-ын хамтарсан олон улсын шуудан илгээмж, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “Англо Фрейт”компанийн хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад  “Энэ жил захиалга өссөн”  тухай мэдээлээд одоогоор 6 тонн хэвийн боов захиалсан гэжээ. 

Манай улсын экспортыг нэмэгдүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнийг нэг нь гадаад худалдааны нэгдсэн сүлжээ байгуулах явдал юм. Энэ тал дээр “Англо Фрейт” компани оролцож эхэлсэн байгаа.  Өнөөдөр манай улсын экспортлогч компаниуд олон улсын онлайн худалдааны “Amazon”, “Ebay” сайтуудад бүтээгдэхүүнээ албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулах боломжтойг ч тэд хэлж байна. 

teewer-zuuch

Компаний хувьд АНУ-ын хэд хэдэн хотод агуулах байгуулж, олон улсын тээвэр зуучийн “FedEX”, “United States postal service” системд холбогдож үндэсний компаниудыг дэлхийд гаргахад хувь нэмрээ оруулж байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих