auto-uilchilgee-uzuulegch-gazruud

Авто үйлчилгээний газруудыг бүртгэлжүүлж байна

~Авто үйлчилгээний газруудыг бүртгэлжүүлж байна~

Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэлд хамрагдах тухай мэдэгдэл хүргэж эхэллээ.

Эхний өдрийн байдлаар нийт 29 авто үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөн ажиллах талаар мэдэгдэл хүргүүлээд байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад “Автотээврийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага MNS 5025:2010, “Автомашины угаалгын үйлчилгээ. Ангилал, Ерөнхий шаардлага” MNS 5347:2003 стандартыг хэрхэн мөрдөн ажиллаж буйд 2018 оны 09 дүгээр сард удирдамжтай шалгалт хийнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих