Дэлхийн хамгийн том цахим сүлжээ “Фэйсбүүк” болон тус компанийн эзэмшдэг “WhatsApp”, “Instagram” сүлжээний үйл ажиллагаанд дэлхий даяар доголдол үүсссэн.
Тодруулбал, Улаанбаатарын цагаар энэ сарын 14-15-нд шилжих шөнө дээрх сүлжээнүүд тасалдсан бөгөөд дэлхий нийтээр буюу Өмнөд Америк, Умард Америк, Ази, Европын хэрэглэгчид фэйсбүүкт нэвтрэх боломжгүй болсон юм.
Гадны нөлөөгүй үүссэн энэ доголдол нь тус сүлжээний түүхэн дэх хамгийн урт хугацааны саатал болсон.
Тэгвэл “Фэйсбүүк” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг олон улсыг хамарсан серверийн алдаа гарсанд хариуцлага тооцож “Фэйсбүүк” компанийн “WhatsApp” сүлжээ хариуцсан захирал К.Даниелс, Бүтээгдэхүүн хариуцсан захирал К.Кокс нарыг ажлаас нь чөлөөлжээ.
Тэрбээр энэ талаар “Чадварлаг хүмүүсээ алдах харамсалтай. Гэвч хариуцлага тооцох ёстой” гэжээ.