usa-visa

АНУ-д зорчих визний татгалзлын хувиар Монгол улс 37 дугаарт жагсжээ

АНУ-ын төрийн департмент 2018 онд тус улсад зорчихоор B төрлийн виз хүссэн хүмүүсийн хэдэн хувь нь татгалзсан хариу авсныг улс орноор нь гарган харуулжээ.

B төрлийн виз  нь  богино хугацаанд хувийн болон бизнесийн зорилгоор аялах зориулалтаар олгодог визний төрөл юм.

Өнгөрсөн онд ийм виз хүссэн Монгол улсын иргэдийн 56.51 хувь нь татгалзсан хариу сонссон байна.

Дэлхийн 200 орны дотор татгалзлын хувиар Монгол улс 37 дугаарт жагсжээ. Харьцуулбал манай хөрш болон нэг бүс нутгийн орнууд болох

ОХУ 14.89 хувь, Хятад 17 хувь, Казахстан 39.38 хувь, Өмнөд Солонгос 7.96 хувь, Япон 9.76 хувийн татгалзсан хариу авчээ.

 

2018 онд иргэд нь АНУ-ын B төрлийн виз хүсээд хамгийн их татгалзсан хариу авсан орнууд:

1 Микронези 100%
2 Умард Солонгос 100%
3 Сомали 90.16%
4 Иран 87.66%
5 Жибути 82.96%
6 Йемен 82.5%
7 Сири 77.31%
8 Гвиней Биссау 76.09%
9 Бурунди 74.39%
10 Венесуэль 74.28%

Хамгийн бага татгалзсан хариу авсан 10 орон. Үүнд зарим хүн ам цөөтэй орнуудаас визний хүсэлт огт гаргаагүй байх магадлалтай.

1 Андорра 0%
2 Лихтенштэйн 0%
3 Монако 0%
4 Ватикан 0%
5 Баруун Сахар 0%
6 Аргентин 1.73%
7 Кипр 2.38%
8 Кувэйт 2.71%
9 Соломоны арлууд 3.57%
10 Арабын Нэгдсэн Эмират 3.75%

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих