iPhone X-series

iPhone үйлдвэрээ Хятадаас Энэтхэгт шилжүүлсэн нь худалдааны дайнаас үүдэлтэй юу?

2019 оны эхээр Apple компанийн iPhone гар утсыг Энэтхэгт угсарч эхлэх гэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Дэлхийн хамгийн том электроник үйлдвэрлэгч гэгддэг Тайваний  Foxconn  энэ улсад салбар үйлдвэртэй боловч iPhone-ий шинэ загваруудыг угсардаггүй, Хятадын Xiaomi зэрэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг угсардаг юм.

Харин одоо тэд Энэтхэгийн өмнөд Тамил Наду мужийн Сриперумбудур хотод байдаг үйлдвэрээ 25 тэрбум рупигээр \$356 сая\ өргөтгөж, сүүлийн үеийн iPhone-ий загваруудыг угсрах хүчин чадалтай болгож байгаа ажээ.

Үр дүнд нь тус бүс нутагт 25,000 ажлын байр шинээр бий болно гэж Тамил Наду мужийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

iPhone-ий үйлдвэрлэлийг Хятадаас Энэтхэгт шилжүүлэх болсон нь Вашингтон-Бээжингийн хооронд өрнөж буй худалдааны дайнаас үүдэлтэй гэлцэж байна.

Эндээс гардаг бүтээгдэхүүнүүд нь зөвхөн Энэтхэгийн зах зээлд зориулагдаж байгаа. Учир нь Энэтхэгийн зах зээлд iPhone 8-аас өмнөх загваруудын эрэлт өндөр байдаг.

Мөн Foxconn Вьетнамд шинэ үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа тухай саяхан тус улсын хэвлэлүүд мэдээлж байв. Ямартай ч Тайваний үйлдвэрлэгч Хятадаас өөр хэд хэдэн сонголттой болохоор ажиллаж байгаа бололтой.

Орчуулгыг: ikon.mn

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих